Гол агуулга руу шилжих
Таны итгэлийг хүлээсэн санхүүгийн түнш Салбарын байршил
Шинэ мэдээлэл

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДАЛ ДЭЛХИЙН ТҮВШИНД БАТАЛГААЖЛАА

ISO/IEC 27001:2022 бол дэлхий даяар мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг хамгийн өндөр түвшний стандарт бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, найдвартай үйлчилгээ үзүүлэх чадварыг баталгаажуулдаг олон улсын үнэлгээ юм.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДАЛ ДЭЛХИЙН ТҮВШИНД БАТАЛГААЖЛАА

Бүрэн Финанс ББСБ мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай хэрэгжүүлж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.

ISO/IEC 27001:2022 гэрчилгээтэй болсноор Бүрэн Финанс ББСБ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хувийн болон санхүүгийн мэдээллийг олон улсын түвшинд хамгаалж, аюулгүй найдвартай үйлчилгээ үзүүлж буйг баталгаажуулж байна.

Бүрэн Финанс ББСБ нь “Харилцагчийн мэдээлэл хамгийн үнэтэй хөрөнгө” гэсэн зарчмыг баримтлан, үйлчилгээгээ илүү найдвартай, аюулгүй хүргэхийн төлөө тасралтгүй хөгжиж байна. 

 

БҮТЭХ ҮЙЛСИЙН БАТ ГҮҮР БҮРЭН ФИНАНС ББСБ

Мэдээг хуваалцах: