“Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК” ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах албан ёсны зөвшөөрлөө авлаа.
.png)
"Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК" ХХК Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах зөвшөөрлөө авлаа.
Тодруулбал, “Бүрэнфинанс ББСБ” ХХК-ийн охин компани “Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК” ХХК-д 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах зөвшөөрөл олголоо.
“Бүрэнфинанс ББСБ” ХХК нь үйл ажиллагааны цар хүрээ, харилцагчийн бааз, санхүүгийн үзүүлэлтүүдээ тогтвортой өсгөж, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажилласаар байна. Энэхүү Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрөл нь компанийн хөгжлийн бас нэгэн чухал алхам болж, харилцагчид болон хөрөнгө оруулагчдад шинэ боломж, урт хугацааны үнэ цэнийг бий болгох үндэс суурийг бүрдүүлж байна.
Анхны үүрэг гүйцэтгүүлэгч: "Бүрэнфинанс ББСБ" ХХК
Үнэт цаас гаргагч: “Бүрэнфинанс Эй Би Эс ТЗК” ХХК
Андеррайтер: “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК