Иргэн өөрийн хувийн болон өрхийн хэрэгцээг санхүүжүүлэх, шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, сургалтын төлбөр болон гэнэтийн хэрэгцээг шийдвэрлэхэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн юм.
Хэрэглээний зээлийн төрөл:
- Аяллын зээл
- Боловсролын зээл
- Эрүүл мэндийн зээл
- Газар худалдан авах зээл
- Гар утас худалдан авах зээл
- Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл
- Зуслангийн байр, хувийн сууц барих зээл
Энэхүү тооцоолол нь баримжаа авахад зориулагдсан бөгөөд зээл авч буй дүн, өдрөөс хамаарч эргэн төлөлтийн дүн бага зэрэг өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу!
Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай зээлийн эдийн засагч эргүүлэн холбогдох болно
Хэрэв та өөрт хэрэгтэй асуултынхаа хариултыг авч чадаагүй бол манай холбоо барих маягтаас бидэнд мэйл илгээх боломжтой.
Зээл хүсэгчийн өр орлогын харьцаа 70% даваагүй тохиолдолд зээлд хамрагдах боломжтой.
Харилцагчийг санхүүгийн дарамт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийгддэг.
Та банканд хандан зээл төлөх данс руугаа автомат холболт хийлгэж болно.
Төв аймгийн Зуун мод хот, Дархан Уул аймгийн Дархан хот, Орхон аймгийн Эрдэнэ хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос бусад газар харьяалагддаг харилцагч хотын хаягтай хамтран зээлдэгчийн хамт зээлийн судалгаанд хамрагдах боломжтой.
Дансаар цалингийн орлого баталгаажсан байх мөн ажлын газрын тодорхойлолтоор орлого нотолж болно.
Авч буй зээлийн дүнгийн 1% шимтгэл төлнө.
Дан газар барьцаалахгүй заавал хувийн сууцын гэрчилгээтэй байх.
Ажлын 8 цагийн дотор багтаж шийдвэр гарна.