Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн юм.
Бизнесийн зээлийн төрөл:
- Эргэлтийн хөрөнгийн зээл
- Хөрөнгө оруулалтын зээл
- Хүнд даацын машин, механизмын зээл
- Шуурхай зээл
/Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ/
Энэхүү тооцоолол нь баримжаа авахад зориулагдсан бөгөөд зээл авч буй дүн, өдрөөс хамаарч эргэн төлөлтийн дүн бага зэрэг өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу!
Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай зээлийн эдийн засагч эргүүлэн холбогдох болно
Хэрэв та өөрт хэрэгтэй асуултынхаа хариултыг авч чадаагүй бол манай холбоо барих маягтаас бидэнд мэйл илгээх боломжтой.
Зээл хүсэгчийн өр орлогын харьцаа 70% даваагүй тохиолдолд зээлд хамрагдах боломжтой.
Төв аймгийн Зуун мод хот, Дархан-Уул аймгийн Дархан хот, Орхон аймгийн Эрдэнэ хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос бусад газар харьяалагддаг харилцагч хотын хаягтай хамтран зээлдэгчийн хамт зээлийн судалгаанд хамрагдах боломжтой.
10 сая төгрөгөөс дээш зээлийн дүнд хамтран зээлдэгч шаардлагатай.
Урьдчилсан байдлаар зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг судлах боломжтой.
Ажлын 8 цагийн дотор багтаж шийдвэр гарна.
Гэрээ заавал нотариатаар баталгаажна.
Та банканд хандан зээл төлөх данс руугаа автомат холболт хийлгэж болно.
Та бизнесийн үйл ажиллагаа эрхлээд, дансаар орлого орж баталгаажсанаас хойш 6 сар болон түүнээс хугацаа дээш болсон бол зээл судлуулах боломжтой.
Харилцагчийг санхүүгийн дарамт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийгддэг.
Авч буй зээлийн дүнгийн 1% шимтгэл төлнө.