“Бүрэн Финанс” ББСБ нь 13 жилийн үйл ажиллагааны туршлагадаа тулгуурлан үйлчилгээний хүртээмж, салбарын сүлжээгээ орон нутагт өргөжүүлж, анхны орон нутгийн салбараа Дорноговь аймагт нээлээ. Энэхүү салбар нь орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг илүү ойр, шуурхай, найдвартай хүргэхийн зэрэгцээ “Бүрэн Финанс”-ын тогтвортой өсөлт, орон нутагт хүрээгээ тэлэх шинэ үе шатыг эхлүүлж байна.
.png)
БҮРЭН ФИНАНС ББСБ ДОРНОГОВЬ АЙМАГТ ИРЛЭЭ...
Санхүүгийн салбарт 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Бүрэн Финанс” ББСБ анхны орон нутгийн салбараа Дорноговь аймагт нээлээ.
Бид 13 жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг тогтвортой өргөжүүлж, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 12 салбараар дамжуулан харилцагч, үйлчлүүлэгчдэдээ санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэн ажиллаж байна.
Энэ удаа үйл ажиллагаагаа орон нутагт өргөжүүлэн, Дорноговь аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү ойр, шуурхай хүргэх шинэ салбараа нээлээ.
“Бүрэн Финанс” ББСБ-ын Дорноговь салбараас:
• Цалингийн зээл
• Бизнесийн зээл
• Хэрэглээний зээл
• Автомашины зээл зэрэг санхүүгийн олон төрлийн үйлчилгээг бага хүү, урт хугацаа, түргэн шуурхай шийдвэрлэлтийн нөхцөлөөр авах боломжтой.
Мөн бид мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг хэрэгжүүлэн, харилцагчдын мэдээллийн аюулгүй байдал, найдвартай үйлчилгээг эрхэмлэн ажиллаж байна.
Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, Дорноговь зочид буудлын 1 давхар, 102 тоот
(Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын хажууд)
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7052-6999, 8653-9595, 8061-9595