Шинэ мэдээлэл
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
“Бүрэнфинанс ББСБ” ХХК нь бизнесийн үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлж байгаатай холбогдуулан харилцагч, хамтрагч байгууллагуудын Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахад баримтлах бодлогоо нээлттэй танилцуулж байна.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
“Бүрэнфинанс ББСБ” ХХК нь Монголын санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь болон үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн олон талт үйл ажиллагаатай тэргүүлэгч Банк бус санхүүгийн байгууллга, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн түнш нь байх алсын харааны хүрээнд үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтцийн нууцлал, бүрэн бүтэн байдал, тасралтгүй ажиллагааг хангаж ажиллана.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
- Мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, журмуудыг боловсруулан, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
- Банк бус санхүүгийн байгууллагын аливаа мэдээлэл нь үнэ цэнтэй өмч тул хөрөнгийн нууцлалтай, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана. Ингэхдээ эрсдэлд суурилсан Мэдээллийн аюулгүй байдлын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, гарч болзошгүй эрсдлээс сэргийлнэ.
- Мэдээллийн аюулгүй байдлын тухай холбогдох хууль, тогтоомж, стандарт, зохицуулагч байгууллага, харилцагч, хамтран ажиллагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн шаардлага, оролцогч талуудын хэрэгцээнд нийцсэн байдлаар мэдээллийн нууцлалыг ханган ажиллана.
- Бүх шатны ажилтнуудад Мэдлээллийн аюулгүй байдлын талаарх суурь ойлголтуудыг эзэмшүүлэн, Мэдээллийн аюулгүй байдлын соёлыг бий болгоно.
- Харилцагч, хамтрагч байгууллагын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллана.