Гол агуулга руу шилжих
Таны итгэлийг хүлээсэн санхүүгийн түнш Салбарын байршил
Шинэ мэдээлэл

"Бүрэн Челлэнж" Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Бие Даасан Байдлыг Дэмжих Хөтөлбөр

"Бүрэн Финанс" ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр санхүүгийн боловсролын сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлдэг. 2025 онд "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-тэй хамтран, түр хамгаалах байрны үйлчлүүлэгч даван туулагч эмэгтэйчүүдэд зориулсан "Санхүүгийнхээ Бэрс нь Би Өөрөө" цуврал сургалтыг эхлүүллээ.

"Бүрэн Челлэнж" Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Бие Даасан Байдлыг Дэмжих Хөтөлбөр

"Бүрэн Финанс" ББСБ нь жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн чадавхыг нь бэхжүүлэх зорилготой "Бүрэн Челлэнж" сайн дурын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ ажлын хүрээнд бид нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг эрмэлздэг бөгөөд олон нийтэд санхүүгийн мэдлэгийг түгээх замаар тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьдог.

2025 онд "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-тэй хамтран түр хамгаалах байрны үйлчлүүлэгч даван туулагч эмэгтэйчүүдэд зориулан санхүүгийн боловсролын цуврал сургалтыг эхлүүллээ. "Санхүүгийнхээ Бэрс нь Би Өөрөө" нэртэй энэхүү шат дараалсан сургалт нь эмэгтэйчүүдэд санхүүгийн удирдлага, бие даасан байдлаа сайжруулах, эдийн засгийн хувьд хүчирхэг болох ур чадвар, мэдлэг олгох зорилготой юм.

Энэхүү хөтөлбөрийн эхний сургалт амжилттай зохион байгуулагдаж, оролцогч эмэгтэйчүүд санхүүгийн боловсролын үндсэн мэдлэгийг эзэмшин, ирээдүйн санхүүгийн төлөвлөгөөгөө зөв тодорхойлох эхлэлээ тавилаа. Цаашид бид энэхүү сургалтын хүрээг улам өргөжүүлж, даван туулагч эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд бие даасан, итгэл төгс амьдрахад нь туслахын төлөө ажиллах болно.

Хүчирхэг эмэгтэйчүүд – Санхүүгийн эрх чөлөө!

БҮТЭХ ҮЙЛСИЙН БАТ ГҮҮР БҮРЭН ФИНАНС ББСБ

Мэдээг хуваалцах: