"Бүрэн Финанс" ББСБ нь "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-тэй хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслол боллоо...

"Бүрэн Финанс" ББСБ жил бүр ашгийн бус нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө, иргэдийн санхүүгийн боловсролын мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилготой "Бүрэн Челлэнж" сайн дурын ажлыг тогтмол хийдэг билээ.
Бид 2024 онд Улаанбаатар хотын 7 дүүргийн "Насан Туршийн Боловсролын Төв"-үүдтэй хамтран нийслэлийн 7 ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн 1000 гаруй сурагчдад санхүүгийн боловсрол олгох зорилгоор “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН АМЬДРАХ УХААН СУУЛГАХ” сургалт зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдийг насанд хүрэгчдийн амьдралд санхүүгийн ойлголттой хөл тавихад дэмжлэг үзүүлж ажилласан билээ.
Харин 2025 онд "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-тэй хамтран хүчирхийллийн даван туулагч эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох цуврал, шат дараалсан "САНХҮҮГИЙНХЭЭ БЭРС НЬ БИ ӨӨРӨӨ" сургалтыг нэг жилийн хугацаанд зохион байгуулахаар энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
БҮТЭХ ҮЙЛСИЙН БАТ ГҮҮР "БҮРЭН ФИНАНС" ББСБ