Гол агуулга руу шилжих
Таны итгэлийг хүлээсэн санхүүгийн түнш Салбарын байршил
Шинэ мэдээлэл

Улирлын онцлох ажилтны ярилцлага #1

"Бүрэн Финанс" ББСБ-ын I-р улирлын онцлох ажилтан Да Хүрээ салбарын Ахлах эдийн засагч Э.Булганбаттай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна

Улирлын онцлох ажилтны ярилцлага #1

Онцлох ажилтан цуврал #1

"Бүрэн Финанс" ББСБ-ын I-р улирлын онцлох ажилтан Да Хүрээ салбарын Ахлах эдийн засагч Э.Булганбат маань өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.

  • Та өөрийгөө товч танилцуулаач?
    Намайг Энхцогтын Булганбат гэдэг. 2021 оны 12 сараас "Бүрэн Финанс ББСБ"-ын Да Хүрээ салбарт зээлийн эдийн засагчаар ажилд ороод одоо 4 дэх жилдээ ажиллаж байна.
     
  • Таны ажил мэргэжлийн онцлог? Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 
    Ажлын өдрүүд маань харилцагчтай харилцаж тухайн харилцагч маань ямар төрлийн зээл хүсэж байна хүсэлтийг нь хүлээж аваад түргэн шуурхайгаар үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг дээ.
     
  • “Бүрэн Финанс” ББСБ-ын дотоод соёл ямар вэ? бусад компаниас ялгарах зүйл байдаг уу?
    Анх байгууллагатаа ажиллаж эхэлснээсээ хойш маш их зүйлсийг суралцаад явж байна. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж зөвлөгөө хүсэхэд манайхан чинь бүгд төвөгшөөлгүй хариулж харамгүй зааж сургадаг. Нэг зүйлсийн төлөө нэгдэж чаддаг, эерэг сайхан, хүчирхэг хамт олон гэж боддог.
     
  • Ажил хийхэд баг хамт олны уур амьсгал хэр чухал гэж боддог вэ? яагаад? 
    Мэдээж чухал байлгүй яахав. Хамт олны уур амьсгал гоё байх нь тухайн ажилтны ажлын бүтээмж ч дагаад өөр байна шүү дээ. Ажилдаа сэтгэл ханамжтай хүн бүтээмжтэй ажилладаг гэж боддог.  

 

Мэдээг хуваалцах: