“Бүрэн Финанс ББСБ” нь биржийн бус зах зээлд гаргаж буй "Бүрэн бонд"-ын хөтөлбөрийн 2-р транчын хүрээнд нэмэлт эх үүсвэрийг 18 сарын хугацаатай, жилийн 20% хүүтэйгээр амжилттай татан төвлөрүүллээ.

“Бүрэн Финанс ББСБ” нь биржийн бус зах зээлд гаргаж буй "Бүрэн бонд" хөтөлбөрийн 2-р транчын хүрээнд нэмэлт эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ.
“Бүрэн Финанс ББСБ” нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш зээлийн чанар, харилцагчдынхаа сэтгэл ханамжид онцгойлон анхаарсаар ирсэн бөгөөд одоогийн байдлаар 7 салбар болон хамтран ажилладаг автомашины худалдаа эрхлэгчид, аялал жуулчлалын компаниуд дээр байрлан бизнесийн зээл, автомашины зээл, хэрэглээний зээл, аяллын зээлийг харилцагчдадаа санал болгож, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Бидэнд итгэж хөрөнгө оруулсан нийт харилцагчдадаа талархал илэрхийлье
Та “Бүрэн Финанс ББСБ”-д хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэхийг хүсвэл [email protected] болон 7018-7778 дугаарын утсаар холбогдох боломжтой.