Хуримтлалтай болохын ач холбогдлыг бид хэнээр ч хэлүүлэлгүй мэддэг. Тэгвэл хуримтлалтай байх нь хүний сэтгэлзүйд ч хүртэл эергээр нөлөөлдөг байна.

Хуримтлалтай болохын ач холбогдлыг бид бүгд сайн мэддэг. Тэгвэл хуримтлалтай байх нь хүний сэтгэлзүйд ч хүртэл эергээр нөлөөлдөг байна.
Бидний амьдралд гэнэтийн санхүүгийн асуудал тулгардаг. Харин гэнэтийн үед хуримтлуулсан мөнгөтэй байх нь тэр бүхэнд стрессдэж санаа зовох асуудлыг хэд дахин бууруулдаг. Сэтгэл судлаачид хүний дансны үлдэгдэл болон хуримтлал нь сэтгэлзүйтэй нь шууд хамаарах хамаарал байдаг талаар судалгаа гаргасан байдаг. Хуримтлал нь аливаа асуудал сорилтод бэлэн сэтгэлзүйг бий болгож, асуудалд хандах хандлагад хүртэл эергээр нөлөөлдөг. Цалин буусан үед аль эсвэл нэмэлт орлого орж ирэх үед тодорхой хувийг нь хуримтлалын дансандаа хийх нь тухайн хүнд өөртөө чадаж байгаа, амжилттай явж байгаа мэдрэмжээр дамжуулан, сэтгэлзүйд нь таатай, урам зориг өгөх мэдрэмж өгдөг байна.
Хуримтлалын хүү бодогдож, өгөөжөө өгөхийг нь харах шиг сайхан зүйл байхгүй. Энэ нь бидний сэтгэлзүйд хуримтлалаа үргэлжлүүлэх, цаашдаа улам хичээх урам зоригийг өгдөг. Тиймээс танд хуримтлал үүсгэн өөрийн ирээдүй, боловсролдоо төдийгүй сэтгэлзүйдээ хөрөнгө оруулаарай гэж зөвлөе