ТАНИЛЦУУЛГА

“Бүрэн финанс” ББСБ нь 2013 оны 11-р сарын 01-ний өдөр Зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Мөн Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны 2021 оны 07-р сарын 07-ны өдрийн №279 тоот тогтоолоор “Банк бус санхүүгийн Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа 10 жил тасралтгүй явуулж байна.


Манай байгууллага нь өдгөө Улаанбаатар хотод 7 салбар нэгжтэй болон өргөжиж, зээл болон итгэлцлийн үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн банк бус санхүүгийн байгууллагын бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай үзүүлж байна

Эрхэм зорилго

Монголын санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь болон үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн олон талт үйл ажиллагаатай тэргүүлэгч ББСБ, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн түнш нь байх

Үнэт зүйлс

Харилцагчдын эрэлтэд нийцсэн чанартай, шуурхай санхүүгийн үйлчилгээг тогтмол, найдвартай хүргэх төдийгүй үргэлж өсөлт дэвшилд тэмүүлэх