Захирлын-мэндчилгээ

Захирлын-мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй эрхэм харилцагч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Бүрэн финанс ББСБ нь үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэл даах найдвартай түнш, амжилтын бат гүүр нь байж, Монголын банк санхүүгийн зах зээлд эзлэх байрь сууриа ямагт өргөжүүлэн, бататгахыг зорин ажилласан билээ.

Өдгөө 2014 оноос хойш Бид бүхэн чадварлаг боловсон хүчин, хамтран ажиллагсад, итгэлт олон харилцагчдынхаа нэгдмэл хүчээр,  салбартаа хэдийн байрь сууриа олсон тогтмол үйл ажиллагаа бүхий банк бус  санхүүгийн байгууллага болж өргөжин тэлжээ.

Өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамтдаа хөгжсөн эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч байгууллагууд болон банк санхүүгийн салбарын нийт хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын үйл хэрэгт нь улам их  амжилт хүсье.

Share :