Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт
Зээлтэй хүн давхар зээл авах боложтой юу?
Давхар зээл авах боломжтой. Гэхдээ таны орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлт хийх боломжтой байх хэрэгтэй.

Хашаа байшин барьцаалж зээл олгох уу?
Хашаа байшин нь дангаараа барьцаа болохгүй. Газар, хашаа байшин хамт барьцаалж зээл олгоно.

Машинаа унаад зээл авч болох уу?
Барьцаалагдсан тээврийн хэрэгсэл нь ББСБ-ийн нэр дээр шилжиж, жолоочийн хариуцлага болон хөрөнгийн даатгал хийгдсэн тохиолдолд машинаа унаад зээл авч болно.

Зээл чөлөөлөх үү?
МБ-ний журмаар зээлийг зээлээр хаахыг зөвшөөрдөггүй тул зээл чөлөөлөхгүй.

Газрын гэрчилгээ, эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалж зээл олгох уу?
Газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан бол барьцаална. Эзэмших гэрчилгээг барьцаалахгүй.

Зээлийн барьцаанд юу тавьж болох вэ?
Зээлийн бүтээгдэхүүний төрлөөс шалгаална. Шуурхай зээл дээр орон сууц, хашаа байшин, тээврийн хэрэгсэл барьцаална. Бизнес, хэрэглээний зарим зээл дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, бусад хөдлөх хөрөнгө барьцааалж болно. Хөдлөх хөрөнгөд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж орох бөгөөд зээлийн багахан хэсэгт барьцаалж авна. Цалингийн зээлд зээл хүсэгчийн цалингийн орлого барьцаална.

Эд хөрөнгийн даатгалд заавал хамрагдах уу?
Шуурхай зээлийн тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэй зээл олгох тохиолдол жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгал заавал хийлгэнэ.

Өдөрт нь зээл олгох уу /Зээлийн судалгааны хугацаа/
Шуурхай зээлийн хувьд бичиг баримт бүрдсэн, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд өдөрт нь зээл олгох боломжтой.
Share :