Бидний тухай

Бидний тухай

    Бүрэн финанс ‘ББСБ’ нь 2013 оны 11-р сарын 01-ны өдрөөс эхлэн харилцагч, иргэддээ зээлийн үйл ажиллагааны чиглэлээр үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвотой үйл ажиллагаа явуулж харилцагч бүрийн итгэлт түнш нь байсаар ирсэн билээ. 

    Банк бус санхүүгийн байгууллагуудын гол давуу тал нь банкуудын өндөр шаардлаганд нийцээгүй, олон материал цуглуулан дугаарлаж зогсохоос залхсан мөн санхүүгийн яаралтай асуудал тулгамдсан иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг нь биндий давуу тал юм.

2018 оны 3-р улирлын байдлаар нийт нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ.

    Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3 дугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Бидний зорилго
Бүрэн финанс ББСБ нь санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь болон үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэн олон талт үйл ажиллагаатай томоохон ББСБ  харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн түнш нь байсаар байх болно.
Алсын хараа
Хурдацтай хөгжиж буй бизнесийн орчинд дасан зохицож, дэлхийн жишиг бүтээгдхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
Үнэт зүйл
Харилцагч бүрийн минь гэрт амар амгалан инээд хөөр дүүрэн байвал бид аз жаргалтай байна. 
Share :